С.Мөнхчулуун: Миний зүтгэл дүр эсгэсэн ардчиллын царайг ил гаргана гэдэгт итгээрэй

Б.Баясгалан
02 сарын 26, 2019

НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хотын шинэ даргыг сонгоно.

Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн цахим хуудаснаа "Үндсэн хуулийн 16.9 Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй гэж заасан байдаг.

Сонгогдох эрхээ эдэлсний төлөө намаас хөөсөн. Өнөөдөр дахиад л үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гээд үзнэ дээ. Харин бусад нийслэлийн төлөөлөгчдийн сонгох эрхийг эдлүүлэх нь үү үгүй юу. Өөрийн эрхээ эдлэхээс гадна бусдынхаа эрхийг эдлүүлэхийн төлөө зүтгэнэ.

Монгол Улсын иргэний сонгох эрх гэдэг нь сонгогч таныг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах юм.

Миний зүтгэл та бүгдийн гэрт гэгээ оруулж, дүр эсгэсэн ардчиллын царайг ил гаргаж, баг өмссөн шударга ёсны багийг хуу татах болно гэдэгт итгээрэй" хэмээн нийтлэжээ.

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд өөрөө заалнаас нэр дэюшиж НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар хотын даргаар сонгогдсон ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Хотын даргаар томилохоос татгалзсан юм.

Тиймээс уг асуудлаар хулийн хугацаа болох 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, хотын шинэ даргыг сонгох журамтай. Тус хурал өнөөдөр 11.30 цагаас эхлэх товтой. 

С.Мөнхчулуун дахин нэр дэвшихээ мэдэгдсэн бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнтэй НИТХ-ын дарга С.Амарсайхан өрсөлдөх аж.

Холбоотой сэдвүүд

нитх с.мөнхчулуун хотындарга

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.