Х.Оргил
06 сарын 02, 2020
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 18 дугаар байрны 9 давхар байрны 6 дугаар давхрын тагтаас эмэгтэй хүн үсрэх гэж байхад аврагчид аварчээ.
Уг дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очсон байна.
Аврагчид шуурхай ажиллан тус байрны иргэн Б /33 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын тагтаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан гэж ОБЕГ мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.