Төв аймгийн Жаргалант сумын Загдал шандын дөрөвдүгээр багийн нутагт 44 настай Ж эхнэрийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тухайн үед иргэн Ж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэртээ ирсэн байна. Халамцан эхнэртэйгээ муудалцаж маргалдан эцэстээ хутга хэрэглэн уг харамсалтай хэргийг үйлдсэн байна. Хэргийн хохирогч 38 настай бөгөөд тус аймгийн цагдаагийн газрын албан хаагч нар сэжигтэн Ж-г баривчилж хэрэг нээн шалгаж байна.

Хэрэг гарсан уг өдөр нь 4 сарын 1 буюу архи согтууруулах ундаа зарж үйлчилдэггүй өдөр байсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.