"Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ энэ сарын 25-нд эхэлнэ. 

Уг арга хэмжээний хүрээнд тус улсын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорациас гурван өдрийн турш эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Үүнд Солонгосын нүд, шүд, үе мөч, нуруу нугас, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн нийт 50 эмнэлгийн 100 гаруй эмч, зөвлөх ирж оролцох аж. 

Тухайлбал, Сөүлийн үндэсний их сургуулийн төв болон хүүхдийн эмнэлэг, Ганнам эмнэлэг, Тэгү хотын эмнэлэг, Улсан их сургуулийн эмнэлэг зэрэг байгууллагын эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр болжээ. 

Уг үзлэг, шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 21-нийг хүртэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.