Виз мэдүүлэхийг хязгаарлах хугацааг мөрдөх (Ерөнхий нөхцөл)

  • Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 3 сарын дараа виз мэдүүлэх
  • Гэрлэлтээр цагаачлах виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлэх 


Санамж

  1. Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичсэн тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.
  2. Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд виз татгалзахаас гадна урт хугацаагаар БНСУ-ын хилээр нэвтрэхийг хориглож холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж болно.
  3. Иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг БНСУ-аас олгогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөхөд бичиг баримтын хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 3 сар хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.
  4. Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасч болно.
  5. Бүрдүүлж өгөх боломжгүй бичиг баримтын тухайд зорилго тодорхойлох боломжтой өөр бусад бичиг баримтаар орлуулах эсхүл өргөдөл бичиж өгч болно.
  6. Виз мэдүүлэхээр бүрдүүлж өгсөн бичиг баримтыг бүртгэж (шалгаж) дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй.
  7. Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлж буй өдрөөс эхлэн тооцвол 6 сар ба түүнээс дээш хугацаа үлдсэн байх
  8. Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.



Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ