Солонгосын ерөнхийлөгч байсан  И Мен Бакын хоригдож  байгаа Сөүлийн зүүн бүсийн гянданд ковид19 тархжээ. Нийт 2400 гаруй хоригдолд шинжилгээ хийснээс  184 хүнээс коронавирус илрээд байгаа аж.

Мөн  уг хорих газрын зарим ажилтнаас вирус илэрснээр тархалтыг мэдсэн аж.

Гянданд шинээр ирж буй  хүмүүсийг 14  хоног  тусгаарлаж шинж  тэмдэггүй бол оруулж байгаа аж.

Энэ удаагийн  тархалт шинээр орсон шинж  тэмдэггүй халдвар  авсан  хүнээс эхлэжээ.

И Мен Бак ерөнхийлөгч асны шинжилгээний  хариу  сөрөг  гарсан гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэв.

Тэрээр  мөнгө  завшсан, авилгын  хэргээр 17 жилийн ял сонсож өнгөрсөн сарын  2-ны өдрөөс эхлэж  хоригдож  байгаа  билээ.

Дашрамд  дурьдахад, энэ  өдөр  БНСУ-д  коронавирусийн  шинэ  тохиолдол  1053-аар нэмэгдэж, 14 хүн нэмж  нас  баржээ.

Солонгост  ковид19 туссан  хүний  33 хувь нь  60-аас  дээш  насных байгаа нь  нас  баралт их гарахад  нөлөөлж  байна.

Мэдээллийг  хүргэсэн Ж.Нармандах