Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь “ДУНДАЖ НАСЛАЛТ” юм. Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2018 онд улсын хэмжээнд 70.2 болж өмнөх оноос 0.3 пунктээр өссөн бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийнх 66.1 жил болсон байна.

Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.1 жил, эмэгтэй хүүхэд 75.8 жил амьдарна гэсэн тооцоо гарчээ.

Энэхүү дундаж наслалттай харьцуулж цаашид дунджаар хэд наслах эсэхээ шалгаж үзээрэй.