Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар соёлын биет бус өв, чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Тэрбээр Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн конвенцэд 2005 онд нэгдэн орсноос хойш хүн төрөлхтөний соёлын өвийг жагсаалтад 7 соёлыг өвийг бүртгэсэн, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 7 соёлыг бүртгээд байна гэлээ. Эдгээр болон нийт 80 орчим соёлын өвийг хамгаалах, уламжлалт соёлоо хадгалж үлдэх зорилгоор энэхүү үндэсний хөтөлбөрийг батласнаа зарлалаа.

Хөтөлбөрөөр цаашид эдгээр соёлыг хамгаалах, залуу хойч үедээ өвлүүлэн түгээн сурталчилах бөгөөд 2023 он хүртэл хэрэгжүүлэх ажээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөшөө дурсгал, хадны сүг зураг зэрэг чулуун соёлын өвийг байгалийн үзэгдэл болоод хүний буруутай үйл ажиллагаа, хулгайгаас үүдэн ихээр сүйтгэгдэж байгаа учраас чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр баталжээ.

Чулуун соёлоор манай улс баялаг бөгөөд эртний төрт улс болох Түрэг, Хүннү, Дундад зууны үед хамаарагдах олон тооны сүг зураг, хадны бичээсүүд хадгалагдаж үлджээ.  

Энэхүү хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 24.2 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 

-2.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс,

-270 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс, 

-20,4 сая төгрөгийг гадаадын буцалтгүй тусламжаар,

зээл тусламжаар нэг тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар төлөвлөж байгааг сайд мэдэгдлээ.