Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьд өнөө өглөө Хүй долоон худагт уралдлаа.
Хурдан соёолонгийн уралдааны айргийн 5:
Түрүү магнайд: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсанаагийн Билгүүдэйн хурдан хонгор үрээ,
Аман хүзүүнд: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн зээрд үрээ,
Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр үрээ,
Айргийн дөрөвт: Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор,
Айргийн тавд :Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ тус тус хурдаллаа.