Сурагчид ирэх сарын 15-наас амарна

Peak.mn
11 сарын 20, 2025

Нийслэлийн сургуулиудын бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 26 хүртэл амарна. Харин дунд анги 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл нь орно. Ахлах ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт нь цахимаар хичээллэх аж. 

Орон нутгийн сургуулиудын бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны даваа гаригт хичээл нь эхэлнэ. Дунд ангийн тухайд 12 сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл нь орно. Харин ахлах ангийнхан 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээлдээ орно. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэх юм байна.

Холбоотой сэдвүүд

сурагчид сургууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.