Сургуулийн орчинд худалдаалж буй болон сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг судалжээ. Судалгаагаар сурагчдын идэж буй хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь хэрэглэхийг хориглосон хоол, хүнс байна. Үүнд шоколад, жигнэмэг, напелеон, чипс, түргэн хоол, зайрмаг, хийжүүлсэн ундаа ордог.

Сурагчдын 66 хувь нь байнга ундаа уудаг бөгөөд тэдний 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байна. Ундаа нь чихрийн агууламж ихтэй учир сургууль, цэцэрлэгийн орчинд хэрэглэх, худалдаалахыг хориглодог.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сургууль дээрээ ямар хүнс хэрэглэж байгааг анхаарч байх, сургууль цэцэрлэгийн орчинд худалдаа эрхлэгчид ундааны оронд шинээр бэлтгэсэн жимс, ногооны чихрийн агууламжгүй шүүс, цэвэр ус худалдаалахыг ЭМЯ-аас зөвлөж байна.