Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн билээ.

Гэвч ахлах ангийнхан болон дунд ангийнхний сурах бичгийн хүрэлцээ бага, нэг номыг 2-3 хүүхэд дундаа хэрэглэж байгаа нь судалгаагаар батлагдсан ажээ. 

Тиймээс энэ хичээлийн шинэ жилээс эхлэн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэхээр боллоо.

Уг ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд эхний номыг хэвлэлтэд өгсөн гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ. Мөн сурах бичгийг түрээслэх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгажээ. 

Агуулгын хувьд жил бүр бага их хэмжээгээр шинэчилж байхаар тогтсон байна.