Нийслэлийн Засаг даргын тамгын газрын өнөөдрийн хурлаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг буулгах асуудлыг хэлэлцэх гэж байна. 

Хурлын хүрээнд үүрэн холбооны байгууллагуудтай уулзалт хийж хүүхдийн цэцэрлэг, сургуулийн дээвэр дээрх үүрэн холбооны антеныг үе шаттайгаар цэгцлэх талаар дорвитой шийдвэр гаргах аж.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 90 орчим сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антен байрладаг гэсэн тоо бий.

 Үүрэн телефоны антены нөлөө:

Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээр байрлах нь хүүхдийн эрүүл мэндэд урт хугацаанд аюул учруулах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтэнгүүд хэлдэг.  Учир нь өндөр давтамжийн цахилгаан соронзон орны давтамж арьс болон бусад өнгөн хэсгийн эд эсүүдэд шингээгддэг байна.