Б.Баясгалан
11 сарын 11, 2020
Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хурлаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоох шийдвэрлэлээ.
Иймд 11 дүгээр сарын 12 (пүрэв), 13 (баасан)-ны өдрүүдэд төлөвлөгдөөд байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-аас ирүүллээ.
Иргэд үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалж байна. ЭСЯ-аас тусгай үүргийн нислэгийн шинэчлэгдсэн хуваарь гарсан даруйд мэдээлэх болно.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.