Өнөөдөр БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирнэ

Б.Баясгалан
02 сарын 19, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирнэ. Үүний 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.  

Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлах байранд 10 хоног тусгаарлана. Тусгаарлалтын хоёр болон найм дахь хоног дээр нь коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авна.

Хоёрдугаар сард үйлдэх үлдсэн нислэгүүд:

  • 24-нд Туркийн Истанбул руу
  • 27-нд Какакстаны Алматы руу
  • 26-нд БНСУ-ын Сөүл руу тус тус 250 хүний суудалтай онгоцоор нислэг үйлдэж, иргэдээ авчирна.

Харин гуравдугаар сард дараах чиглэлүүдэд нийт 12 удаагийн нислэг үйлдэж, нийт 1920 иргэнээ татан авахаар төлөвлөжээ.

Холбоотой сэдвүүд

бнсу тусгай нислэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.