Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.12/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 512 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 464 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгдсэн тохиолдол байна.

Сүүлийн 24 цагт 1,503 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35,733 боллоо.

 Халдварын улмаас 4,806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,631
  • Хүндэвтэр - 1,506
  • Хүнд - 548
  • Маш хүнд - 121 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,917 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.