Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг дэвсгэр “Хүрэмт” гэх газрын “Өгөөмөр” сувилалд амарч байсан өндөр настан  алга болсон гэх мэдээ аймгийн ОБГ-т иржээ.

Тус зусланд амарч байсан Арвайхээр сумын харъяат иргэн болох 80 настай эмэгтэй өчигдөр орой 17:00 цагийн үед сураггүй алга болсон дуудлагыг дээрх сувиллын газраас өчигдөр оройн 22:15 цагт ирүүлсэн. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашин, Өгөөмөр сувиллын газрын арван хүн, таван автомашин, нийт 15 хүн, зургаан автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.