Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргах асуудлаар хэлэлцсэн. Засгийн газрын гишүүдийн олонх нь тус хэргийг нууцаас гаргахыг дэмжсэн байна.. 

Дөнгөж сая ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, "С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 15.000 орчим хуудас бүхий хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар боллоо. Хэргийн материалаас захиалагчтай холбоотой 74 хуудсыг нууц хэвээр үлдээхээр болсон" хэмээн мэдэгдэв.