Монгол Улсын тээврийн салбар дахь тээвэр зуучлалын үйл ажиллагааг олон улсын жшигт нийцүүлэн хөгжүүлэх, худалдаа үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон тээвэр зуучлагчдын хамтын ажиллагаа бэхжүүлэх чиглэлээр МҮХАҮТ, МТЗНХ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил нар гарын зурав. МТЗНХ нь агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто тээвэр далайн тээврийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж буй. Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал, 


1. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон холбогдох бусад хэлэлцээрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллах.


2. Монгол Улсын тээвэр, логистикийн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, гаргаж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг боловсруулахад санал, санаачлагыг хамтран гарган ажиллах.


3. Салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, логистик, тээвэр зуучийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, түүний бизнесийн салбар дахь ач холбогдлыг ойлгуулах, сайжруулах чиглэлээр ажиллах.


4. Тээвэр, логистик, хил, гааль, гадаад, дотоод худалдаа тэдгээрийг хөнгөвчлөх, хялбаршуулахтай холбоотой төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийх.


5. Гадаад худалдааг зохицуулах дүрэм журмыг хялбарчлах, шат дамжлагыг цөөрүүлэх, бичиг баримтын уялдаа холбоог сайжруулах, ил тод байдлыг дээшлүүлэх.


6. МҮХАҮТ, МТЗНХ-ийн хооронд харилцан мэдээлэл солилцох, хамтарсан сургалт явуулах, тээврийн чиглэлээр зохион байгуулагдаж буй олон улсын чанартай аливаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг харилцан солилцох.


7. МТЗНХ дээр баталсан “Тээврийн ерөнхий нөхцөл” дээр тулгуурлан МҮХАҮТ–тай хамтран журам болгон ажиллахаар боллоо.