Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэн, өрсөлдөх чадварыг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулах "Entreprenuer 2022" ёслолын арга хэмжээ энэ сарын 27-нд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдах гэж байна.
МҮХАҮТ-аас 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Entreprenuer 2022" арга хэмжээний үеэр бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлсэн, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэ түвшинд гаргаж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодруулах юм.
ГРАН ПРИ ШАГНАЛ - 1 АЖ АХУЙН НЭГЖ
ОНЫ ШИЛДЭГ 10 АЖ АХУЙН НЭГЖ
GREENPRENEUR НОМИНАЦУУД:
- Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер
- Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер
- Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер
- Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер
- Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер
ОНЫ ОНЦЛОХ НОМИНАЦУУД:
- Хөрөнгө оруулагч Энтрепренер
- Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер
- Бүтээн байгуулагч Энтрепренер
- Экспортлогч Энтрепренер
- Импортлогч Энтрепренер
- Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер
- Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
- Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер
- Инновац нэвтрүүлэгч Энтрепренер
- Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренер
- Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер
ТОДОРХОЙ САЛБАРЫН НОМИНАЦУУД:
- Уул уурхайн салбарын Энтрепренер
- Барилгын салбарын Энтрепренер
- Үйлчилгээний салбарын Энтрепренер
- Худалдааны салбарын Энтрепренер
- Хөдөө аж ахуйн салбар Энтрепренер
- Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер
- Хүнсний салбарын Энтрепренер
- Тээвэр, логистикийн салбарын Энтрепренер
- Аялал жуулчлалын салбарын Энтрепренер
- Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер
- Эрчим хүчний салбарын Энтрепренер
- Санхүүгийн салбарын Энтрепренер
- А. Банкны салбарын Энтрепренер
- Б. Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер
- В. Даатгалын салбарын Энтрепренер
- Г. Аудитын салбарын Энтрепренер

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.