Таны амьдралд хүчтэй эрч хүчтэй хүмүүс тааралдаж байсан нь лавтай. Тэд танд таалагдахгүй эсвэл эсрэгээрээ таалагддаг байсан байж болно. Зарим хүний эрч хүч мах хүчтэй учир биднийг хөл алдуулахад хүргэдэг. Ийм хүмүүс байнга тааралдаад байдаггүй. Гэхдээ таны эрч хүч ямар ч байсан эргэн тойрны хүнд нөлөөлж байдаг.

Хэрэв та бусдын эрч хүчийг уншиж чаддаг байсан бол дараах чадвартай байх байсан:

  • Таныг хорлохыг хүссэн хүнийг олж харах
  • Романтик харилцааг хүсэж байгаа эсэхийг тодорхойлох
  • Дотны хүн тань асуудалтай байгаа эсэх
  • Хэн нэгнээс маш их сөрөг зүйл ялгарч байгааг
  • Эргэн тойрны хүмүүстэй илүү бат бөх харилцааг бий болгох

Эргэн тойрны хүний эрч хүчийг ойлгож, тодорхойлж болно. Хэрэв та үүнийг сурахыг хүсэж байгаа бол эрч хүч гэж юу болох, түүнтэй хэрхэн ажиллах, мөн үүнийг юуны тулд хийж байгаагаа ойлгох хэрэгтэй. Үүний талаар маш олон ном байдаг. Харин бид танд хамгийн энгийн дөрвөн дасгалыг санал болгож байна.


#1. ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ

Хамгийн эхэнд та өөрийнхөө эрч хүчийг танин мэдэх хэрэгтэй. Та эрч хүчнийхээ талаар бүх зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв өөрийн эрч хүчийг мэдрэхгүй, мэдэхгүй байгаа бол та эргэн тойрны хүнийхийг тэр тусмаа мэдэх боломжгүй.

Өчигдөр, уржигдар, маргааш эсвэл сарын дараа юу болсон, болох тухай бүү бод. Өнөөдрийг бод. Эдгээр асуудлууд таныг зөвхөн зовооно. Та өнөөдрөөр амьдарч, тухайн өдөр юу болж байгааг мэдрэх хэрэгтэй.

Та өдрийн турш сайхан, муухай мэдрэмжийг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл үргэлж өөр өөр мэдрэмж танд төрж байдаг. Гэлээ гэхдээ та үргэлж нэг сэтгэл хөдлөлийн байдалд эргэн очдог гэдгээ анзаарах болно. Энэ бол энгийнээр хэлбэл таны сэтгэл хөдлөлийн үндэс юм. Танил бөгөөд энгийн, хэвийн сэтгэл хөдлөлийн байдал.

Тухайн байдлыг мэдэрч, ухаарч чадсанаар таны өөрийн эрч хүчийг удирдах боломжтой болно. Тиймээс хэн ч таны сэтгэл хөдлөлийг өөрчилж чадахгүй.


#2. ХҮҮХДҮҮДИЙН БОЛОН ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ СУДАЛ

Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтад том хүнтэй харьцуулахад илүү нээлттэй байдаг. Тэд юуг ч нуухыг хичээдэггүй. Тэд цэвэр, ариун бөгөөд тэдний бүх зүйл ойлгомжтой, тодорхой байдаг.

Энэ нь тэдний эрч хүчинд ч гэсэн хамааралтай байдаг. Бусдын эрч хүчийг ойлгож, уншиж сурч эхлэхдээ гэрийн амьтдаас эхэлж болно. Энэ нь ирээдүйд таныг насанд хүрсэн хүний эрч хүчийг уншихад тус болно. Хүүхэд болон тэжээвэр амьтдын сэтэгл санаа болон сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг анхаарч байх хэрэгтэй.


#3. НАЙЗ НӨХӨД БОЛОН САЙН МЭДДЭГ ХҮНИЙ ЭРЧ ХҮЧИЙГ ТАНЬ

Ойрын хэдэн өдөр очиж уулзах гурван хүнийг сонго. Уулзалтын үеэр түүний эрч хүчинд анхаарал хандуулж, төвлөрөхийг хичээ. Энэ үедээ өөрөөсөө юу мэдэрч байгаа тухай асуу. Хариулахдаа таны мэдрэмжийг яг тодорхойлж байгаа гурван тэмдэг нэр сонго.

Тухайн хүний эрч хүч эерэг байсан уу сөрөг байсан уу? Та өөрийгөө хүнд мэдэрсэн үү? Таагүй мэдрэмж төрсөн үү? Хэн нэгэн эрч хүч сорж байгаа юм шиг санагдсан уу?

Та өөрийн мэдэрсэн, анзаарсан зүйлээс юуг ч битгий хаяж гээгдүүлээрэй. Та өөрийн мэдрэмжээ тусгай дэвтэрт тэмдэглэж болно.

Өөрийн зөн совиндоо итгэ. Ингэснээр та түүнийг зөв ашиглаж чадна.


#4. ОГТ МЭДЭХГҮЙ ХҮНИЙ ЭРЧ ХҮЧИЙГ УНШ

Та хэн нэгэн танихгүй хүнийг харж болох газар оч. Жишээлбэл, зоогийн газар. Таны ширээний хажуугаар өнгөрөх хүн болгоныг анзаарч хар. Тухайн үед мэдэрч буй бүхий л мэдрэмждээ анхаарал хандуул.

Таны хажуугаар хэн нэгэн өнгөрөхөд та ямар мэдрэмж авсан бэ? Таны эргэн тойронд байгаа эрч хүч өөрчлөгдөж байна уу? Эдгээр асуултуудыг өөрт тависнаар та өөрийгөө болон бусад хүн юу мэдэрч байгааг ойлгож чадна.