Өөрийгөө бусдын оронд тавьдаг буюу бусдын зовлонг ойлгодог чадвартай хүмүүс эргэн тойрны хүмүүсийн сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн төлөв байдлыг ойлгох чадвартай байдаг. Ийм хүмүүсийг эмпат хүн гэдэг. Тэднийг нийгмийн оюуны чадамж бусдаас ялгадаг бөгөөд тэд үргэлж бусдад тус болон ирэхэд бэлэн байдаг гайхалтай чадвартай хүмүүс.

Та өөрийгөө бусдын зовлонг ойлгох чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Бидний дотор эхлээд бүх мэдрэмж төрдөг гэж бид боддог. Хэрэв бидний дотор төрж байгаа ямар нэгэн санаа, санаа зовнил хажууд байгаа хүмүүсээс ирдэг бол яах вэ?


Эмпат хүмүүсийг илтгэх найман шинж:

#1. Хол байгаа ч гэсэн та бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвартай.

Хэрэв та эмпат хүн бол хажууд тань байхгүй хүний энергийн талбайг мэдрэх чадвартай байдаг. Тэд хотын нөгөө захад эсвэл өөр улсад байсан ч та тэдний сэтгэл хөдлөлийг мэдэж чаддаг.Ийм хүмүүс өөрсдөөсөө “Энэ мэдрэмж зөвхөн надад мэдрэгдэж байна уу?” гэж асуух хэрэгтэй. Хэрэв та өөрийгөө ямар учир шалтгаанаас болж таагүй мэдэрч буйгаа мэдэх юм бол та өөрийгөө маш олон сөрөг сэтгэл хөдлөлөөс сэргийлж чадна.


#2. Олон нийтийн газар өөрийгөө таагүй мэдэрдэг.

Та цөөн тооны хүмүүстэй эсвэл ганцаар байхыг илүүд үздэг. Та олон тооны хүмүүстэй хамт байхад та хүний сэтгэл хөдлөлөөр дүүрснээр та өөрийгөө тааламжгүй мэдэрдэг.


#3. Таны үндсэн мэдрэхүй сайн хөгжсөн.

Та хурц гэрэл, чанга дуу чимээд дургүй. Харин таны үнэрлэх, харах, амтлах мэдрэхгүй сайн хөгжсөн.Эмпат хүмүүсийн бие, ухаан хоёр маш сайн холбоотой байдаг. Энэ нь тэднийг бага байхаас бүх энергийг мэдрэх чадвартай.


#4. Та үргэлж нотолж чадахгүй ч маш олон зүйлийг мэддэг.

Та логик нотолгоогүй ч маш олон зүйлийг зүгээр л ойлгодог. Өөрөөр хэлбэл таны зөн сови сайн хөгжсөн. Энэ нь бусдаас нуугдмал зүйлийг олж харахад тус болдог.Хэрэв та энергийг сайнмэдэрдэг бол та хүнийг хараад л эерэг эсвэл сөрөг гэдгийг тодорхойлж чадна.


#5. Эргэн тойрны хүмүүс таны хэт мэдрэмжтэйг анзаардаг.

Эргэн тойрны хүмүүс тань үргэлж таны мэдрэмжтэйг байдлыг анзаарч мэддэг. Та илүү гүн гүнзгий бодож, бусдаас илүү мэдэрч чаддаг.


#6. Таныг хууран мэхэлж байгааг та мэдэрдэг.

Та биеийн хэлийг сайн уншиж чаддаг. Тиймээс та бусад хүмүүсийн энерги, сэтгэл зүйн байдлыг мэдэрдэг. Хэрэв таныг хэн нэгэн хуурч байгаа бол та түүний энергийн талбай, хоолойн өнгийг өөрчлөгдөж байгааг олж хардаг.


#7. Та сонин сэтгүүл, кино зэргээс хүчирхийллийн үзэгдлийг харахад хэцүү байдаг.

Үе үе зурагтаар хүчирхийллийн мэдээ, сцен зэргийг үзэх хэрэг гардаг бөгөөд та энэ үед өөрийгөө тааламжгүй мэдэрдэг. Та өөрийгөө бусдын оронд тавьж үздэг бөгөөд хохирогч юу мэдэрсэн бол гэдгийг төсөөлдөг. Хэдий ихэнх үед энэ нь тавилттай зүйл ч таны дотор сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн үйл явц явагддаг юм.


#8. Та мэдрэмжээрээ энерги сорогчдоос хол байдаг.

Та бусдын энергийг сордог хүмүүсээс хол байхыг хичээдэг. Таны энергийг талбай хамгаалалт үүсгэдэг бөгөөд тэрхүү хамгаалт нь таныг энерги сорогчтой уулзаж учирахаас сэргийлдэг юм.