peak.mn
04 сарын 20, 2020
Тамхи хаях үе шатыг хүргэж байна.
1. Тамхинаас чөлөөлөгдөх тэмдэглэлт явдал
Өөрийн сонголтоо бататгах
Би тамхичин биш байхаар шийдсэн!
Би тамхи татдаггүй байхаар шийдсэн! гэж дахин давтан хэл.
2. Гэр бүл болон найз нөхдөөсөө тусламж хүсэх
Гэр бүлийнхэн болон ханиасаа, хамтран суралцдаг болон ажилладаг нөхдөөсөө, найзаасаа тусламж хүс
Тамхи татдаггүй хүн байвал танд тусламж дэмжлэг болж чадна.
Тэдэнд өөрийнхөө шийдвэрийг хэл.
Тамхи татдаггүй хүмүүстэй холбоотой байж туршлагаа хуваалц.
3. Ухаалаг хооллох нь тамхиа хаяхад туслана
Хооллох журам
Өдөрт 8-10 аяга ус уу
Маш их жимс ногоо идэж жимсний шүүс уу.
Кофейн агуулсан цай, кофе болон кола ундаанаас татгалз.
Архи бүү хэрэглэ
Хэт их идэх, өөх тостой болон чихэрлэг хоолноос зайлсхий.
Өглөөд сайн идэж бай.
“ҮГҮЙ”гэж хэлж сурах
А. “ҮГҮЙ” гэж хэлэхийн тулд:
Б. Тамхиар дайлсан үед татахгүй л байх хэрэгтэй.
“Нэг ширхэгийг татвал мянган ширхэг ч багадна” гэдгийг санах
В. Ширхэг тамхинаас татгалзахын тулд:
Хэлэх шалтгаанууд:
4. Хорхойгоо дарах төлөвлөгөө боловсруулах:
Хорхой дарах хэд хэдэн төлөвлөгөөтэй байж суралцах хэрэгтэй.
Өөртөө тохирохыг нь сонго.
Хорхой дарах 6 “З”- ийн зарчим | |
Зарлах | Тамхинаас гарсан гэж өөртөө байнга хэлэх |
Зайлсхийх | 10 минут хүлээ. Шунан хүсэх байдал эхний 3-5 минут л үргэлжилнэ |
Зөв амьсгалах | 2-3 удаа гүн амьсгалахад л та тайвширна |
Зөвхөн ус | Шингэн буцалгасан ус бага багаар шимж уу |
Завгүй байх | Өөр зүйл хийх, алхах, бохь зажлах, шүршүүрт орох гэх мэт |
Залбирах | Дотоод сэтгэлээсээ тусламж хүс |
Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.