АНУ-ын Массачусетсийн технологийн институцийн (MIT) харьяа энтрепренершипийг дэмжих төв (Martin Trust Center for MIT Entrepreneurship) 2021 оны тайландаа 5 төрлийн энтрепренерийг онцолжээ:
- Сониуч энтрепренер (curious entrepreneur)— энэ төрлийн энтрепренер нь энтрепренершип гэж чухам юу болох, юу хийж бүтээдэг тухай бүгдийг мэдэх хүсэлтэй боловч хараахан өөрийн гэсэн санаа болон баггүй нэгэн.
- Гараанаас гарахад бэлэн энтрепренер (ready to go) — энэ төрлийн энтрепренер нь стартапынхаа санаа, технологи, эсвэл багийг бүрдүүлсэн ба ажлаа эхлэхэд багахан л түлхэц, дэмжлэг эсвэл орчин хэрэгтэй нэгэн.
- Багийн гишүүн (the joiner) — энэ төрлийн энтрепренерүүд нь стартапын орчинд ажиллах хүсэлтэй. Гэвч тэд өөрсдөө стартап үүсгэн байгуулах бодолгүй. Тэд юу хийвэл хүсэл зориг нь бадрахыг мэддэг учир аливаа нэг стартапын гишүүн болсон тохиолдолд ямар ур чадвар шаардлагатай, юу хийвэл багийн ажилдаа үнэн цэнэ авчрахыг сайн ойлгосон хүмүүс.
- Хүч нэмэгчид (the amplifiers) — Эдгээр энтрепренерүүд нь өөрсдөө стартап үүсгэн байгуулаагүй ч энтрепренершипийг нийтийн хүртээл болгохын тулд илүү их суралцаж, чадах ядахаараа дэмжихийг хүсэгчид. Хүч нэмэгчид ихэнхдээ төрийн алба, гэр бүлийн бизнес, төр хувийн хэвшлийн хамтрал эсвэл (PPP) санхүүгээр дэмжих байгууллагад ажилладаг.
- Компани/байгууллага доторх энтрепренер (the corporate entrepreneur) — Эдгээр энтрепренерүүдэд стартапын соёл таарахгүй байж болох хэдий ч инноваци болон энтрепренериал сэтгэлгээ том байгууллагад авчрах ач холбогдлыг ойлгосон хүмүүс.
Хүн төрөлхтөнд (бусад амьтад ч бас) аливаа нэг асуудал, сорил, хүндрэлийг (стресс) даван туулахад байгалиас хоёр төрлийн ур чадварыг заяасан:
- Асуудлаас зугатах уу (Flight) эсвэл
- Асуудалтайгаа үзэлцэх үү (Fight)
Харин мэдлэгийн эдийн засгийн (knowledge economy) эрин үед энтрепренершип ур чадвар дээрх хоёроос ч илүү хэрэгцээтэй болж байгаа талаар тус тайланд дурджээ.
Энтрепренершип гэхээр технологийн компани, стартап байгуулах тухай төсөөлөгдөх нь элбэг боловч энтрепренерийн ур чадвар нь аливаа нэг асуудал, сорилтыг зардал бага, бүтээмж, бүтээлч сэтгэлгээ өндөр, сайн контенттой, санхүүгийн хувьд урт хугацаанд үргэлжлэх боломжтой зэрэг олон талаас харах, шийдэл олох, шийдвэрлэх ерөнхий ур чадварыг илэрхийлэх болсон аж.
Хүн болгон стартап байгуулахгүй ч гэсэн хүн болгон энтрепренер ур чадвартай байх шаардлагатай цаг үе иржээ.
Та ямар төрлийн энтрепренер вэ?
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.