Startup Academy нь Startup Mongolia ТББ нь 2011 оноос хойш Монголын гарааны бизнесийн экосистемийн хөгжүүлэх явцад Монгол улсад нутагшуулсан олон төрлийн сургалт хөтөлбөр, мэдлэг туршлагаа тусгай аргачлалуудаар дамжуулан Монгол энтрепренерүүдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь өсвөр насныханд зориулсан Teenpreneurs journey юм.

Энэ хөтөлбөр өсвөр насныханд зориулан тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн боловсруулсан 7 хоногийн хурдасгасан энтрепренершип мэргэжлийн ур чадвар, хувь хүний өсөх (эерэг) хандлага олгох цогц сургалт билээ. Уг сургалтанд сууснаар уламжлалт ажлын хандлага, мэргэжлээс татгалзаж шинэ орчин, эерэг, өсөх хандлагаар өсвөр үеэ цэнэглэснээр ирээдүйд дэлхийн тэргүүлэх боловсон хүчин бий болгох юм.

Энэ оноос Гарааны бизнесийн академи буюу Startup Academy-г эхлүүлэн хамгийн анхны элсэлтээ авахад бэлэн болоод байгаа аж.

АРГА ХЭМЖЭЭ, СУРГАЛТ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭС:


Design Thinking – Загварчлах сэтгэлгээ (Standford, Dschool)
Startup Weekend Teen edition – 54 цагийн бизнес уралдаан
How To Pitch – Хэрхэн найраа хийх вэ? / Пресентаци танилцуулга – илтгэх урлаг. /
Growth mindset – Өсөх хандлага
Branding canvas – Хувийн бренд бүтээх хавтан (Өөрийгөө бие болгох)
Мөрөөдлийн гараа – Залуу үеийнхэнд зориулсан урам, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой цуврал арга хэмжээ

ХӨТӨЛБӨРӨӨР ДАМЖУУЛАХ ОЛГОХ 4 ҮНДСЭН СЭДЭВ

Өсөх хандлага:

Амжилттай яваа эрхмүүдийн нэг том нууц нь өсөх хандлаг байдаг бөгөөд энэ нь ирээдүйн манлайлагчдад шаардлагатай нэг зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй. Өсөх хандлаг гэдэг нь боловсрол болон бусад дадал зуршлаас илүү суурь ойлголт бөгөөд өсвөр насныхан маань өөрийн хандлагыг өсөх(эерэг) болгосноор ирээдүйн ажил мэргэжил болон бусад зүйлсэд тэргүүлэгч байх нэг том баталгаа болох юм. Тэгвэл бид энэ удаагийн хөтөлбөрөөр дамжуулан өсвөр насныханд зориулсан эерэг хандлагад хөтлөх дасгал хөтөлбөрүүдээр дамжуулан таны хүүхдийн ирээдүйн эерэг амьдралд хөл тавихад туслах болно.

Энтрепренершип сэтгэлгээ:

Энтрепренершип гэдэг бол асуудлыг олж хараад түүн дээрээ шийдэл гэх маш гайхалтай санааг гарган амжилттай ажил хэрэг болгох хүртэлх бүхий л саад бэрхшээлийг даван туулж, хөдөлмөрлөж амжилтад хүртэл удирдан явах тэр үйл явцыг хэлж байна. Харин тэрхүү санааг боловсруулж, түүнийг ажил хэрэг болгохын тулд хэрэгтэй багийг бүрдүүлж, үйл явцыг удирдаж авч яваа хүнийг Энтрепренер хүн гэж ойлгож болно. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд таны хүүхдэд энтрепренершипийн суурь ойголтийг дадлагад суурилсан аргачлалаар дамжуулан сургах юм.

Мэргэжил зөв сонголт:

Мэргэжил сонголт гэдэг насан туршийн амьдралын учир утга, санасан бодсоноо хэрэгжүүлэх боломж, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх анхны хариуцлагатай алхам юм. Тиймээс бид энэ удаагийн хөтөлбөрөөр дамжуулан өсвөр насныхандаа мэргэжил сонголтын талаар олон талт зөвлөгөө өгөх болно.

Багаар ажиллаж, олон нийттэй нээлттэй харилцах:

Олон нийтийн дунд орсноор тав тухтай орчноос гарах ба энэхүү нөхцөл нь бусад хүүхдүүдтэй харилцах болон цаашлаад багаар ажиллах ур чадварыг суулгадаг. Ингэснээр бүрэг ичимхий ч бай өөрийгөө бүрэн илэрхийлж бусад хүмүүстэй харилцахад бэлтгэлтэй болдог. Өсвөр нас нь тухайн хүүхдийн ирээдүйн ихэнх зүйлс буюу мэргэжил, хандлага, сэтгэлгээг тодорхойлоход ихээхэн нөлөөлдөг ба энэ үед зөв хандлага, зуршил мөн харилцааг суулгаж чадсан хүүхдүүд ирээдүйд өөрийн хүссэн төрлөөрөө амжилт гаргах магадлал нь 83.3% -аар өсдөг байна.