Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан өнөөдөр Баруун 4-н замд байрлах Голомт хотхонд тусгай ажиллагаа явуулсан.

Энэ үеэр тус хотхоны С блок байрыг битүүмжлэн хамгаалалтад авсан юм. Мөн тусгай албаны хэсэг хүмүүс баривчилгаа явуулахаар дотогш орсон ч 2 цаг орчимын дараа тус байрнаас 2 цэнхэр хайрцагтай зүйл гаргаж ирэн, тусгай машинд хийн авч явсан билээ.

Чухам хэнийг баривчлахаар, юу хурааж авсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй юм. 


Харин энэ талаар яг одоо буюу 15.30 цагт Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийх гэж байна.


Тагнуулын ерөнхий газрын мэдээллийг шууд хүргэж байна.



Голомт хотхонд болсон үйл явдлыг ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү.