Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан өнөөдөр Баруун 4-н замд байрлах Голомт хотхонд тусгай ажиллагаа явуулсан.

Энэ үеэр тус хотхоны С блок байрыг битүүмжлэн хамгаалалтад авсан юм. Мөн тусгай албаны хэсэг хүмүүс баривчилгаа явуулахаар дотогш орсон ч 2 цаг орчимын дараа тус байрнаас 2 цэнхэр хайрцагтай зүйл гаргаж ирэн, тусгай машинд хийн авч явсан билээ.

Энэ талаар Тагнуулын ерөнхий газар өөрийн байр дээрээ 15.30 цагт мэдээлэл хийхээр зарласан. Гэвч "Өнөөдөр явагдсан тусгай ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй ямар ч мэдээлэл өгөх боломжгүй" гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларын авлига өгөх гэж байсан Хятад иргэнийг мөрдөн шалгаж байна гэсэн мэдээлэл буй юм.