peak.mn
12 сарын 27, 2018
Өнгөрсөн долоо хоногт Тайваньд аяллын визээр ирсэн 152 Вьетнам иргэн алга болсон бөгөөд тэднийг эрэн хайж байгаа тухай Тайваний Засаг захиргааны төлөөлөгч мэдээлэв.
12 дугаар сарын 21-23-нд Вьетнамын 153 жуулчин өмнөд нутгийн Гаосюн хотод ирсэн хэдий ч нэг иргэнээс бусад нь бүгд сураггүй болжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэдгээр жуулчид нь Тайваньд хууль бусаар ажиллах зорилготой ирсэн байж магадгүй ажээ.
Тайвань нь аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх зорилгын хүрээнд Вьетнам, Индонез зэрэг Азийн орнуудын иргэдийн визийн хураамжийг тэглэсэн юм. Энэхүү визийн хөтөлбөрийг 2015 оноос эхлэн мөрдөж эхэлснээс хойш хамгийн олон жуулчин алга болсон тохиолдол энэ болсон байна.
Үндэсний цагаачлалын газрын мэдээлснээр, жуулчдыг мөрдөн шалгах ажлын хэсгийг байгуулсан ба тэдний ард ямар бүлэг байгааг олж тогтоохоор ажиллаж байгаа ажээ. Гэмт этгээдүүдийг барисан тохиолдолд хүчээр нутаг буцааж, Тайваньд нэвтрэх эрхийг 3-5 жилээр хасах аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.