Таксины жолооч ажлын байран дээрээ нүүрний маск зүүсэн нь ажлаа алдахад хүргэжээ

Э.Мөнхтуяа
10 сарын 24, 2018

Хятад таксины жолоочийн зураг нь сошиал медиад олны анхаарлыг татан голлох сэдэв болсон байна. Гэхдээ орон нутгийн цагдаагийн газар тус явдлыг инээдтэй гэж үзээгүй  бөгөөд таксины компани жолоочийг ажлаас нь түтгэлзүүлжээ.

Өнгөрсөн баасан гарагт Жинань мужийн Линхай хотод шөнийн ээлжинд явж байсан таксины жолооч Чен Икун нойроо сэргээхээр шийдсэн байна.

Тэрээр маскаа өмсөөд түлшээ цэнэглэхээр хот руу явахаар шийдсэн байна. Гэтэл залуу бүсгүй түүнийг анзааран улмаар зургийг нь сошиал хуудсанд нийтэлжээ.

Фото зураг удалгүй олны анхааралд өртөж, түүний зураг хаа сайгүй тараныг хараад Чен өөрөө ихэд гайхжээ. "Таксины тансаг жолооч гэж хэн бэ" гэж нэг хэрэглэгч бичсэн бол "Охидуудаа анхаарлаа хандуулаарай, завгүй байгаа ч гэсэн арьсаа арчлан хамгаалах хэрэгтэй" гэж өөр нэгэн бичжээ.

Орон нутгийн замын цагдаа харин тийм ч нааштай хүлээж аваагүй бөгөөд 25 настай тус жолоочийг олж илрүүлжээ. Сонины мэдээлсэнээр түүнд “ хатуу сургамж” өгч, ажлаас нь гурван өдөр түдгэлзүүлсэн гэж мэдээлжээ. Цагдаагийн хэлсэнээр арьснаас маск унахдаа, жолоочийн анхаарлыг сарниулж осол аваар учруулах магадлалтай гэж үзсэн байна.


Эх сурвалж: https://www.scmp.com/news/china/society


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.