Дэлхий дээр хамгийн элбэг хуванцар хог хаягдал бол тамхины иш. Ойролцоогоор 4.5 их наяд ширхэг байгаль орчинг бохирдуулдаг гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн нэг тамхины иш задрахдаа 15-200 жил болдог байна. 

Эдгээр тоон мэдээлэлд цочирдсон Энэтхэг нэгэн хос Ведоброто Рой болон түүний эхнэр Четана Прасад нар ажлаасаа гарч, үр суулгасан тамхины шүүлтүүрийн үзүүр болох "Каrma Tips"-ийн санааг олжээ. 

Тамхины ишийг "Каrma Tips" цаасан шүүлтүүртэй хамт хөрс дээр тавих юм. Энэхүү цаасан шүүлтүүрийг  жимсний нухаш, ургамлын ханд, үрээр хийдэг. Эдгээр нь химийн бодис агуулаагүй гэдгээрээ онцлог. Энгийн шүүлтүүрийн цааснаас хэд дахин илүү давирхай,  никотин шингээдэг.  

"Каrma Tips "зөвлөгөөг бэлтгэх, савлах, түгээхэд туслах зорилгоор орон нутгийн эмэгтэйчүүд байдаг 20 орчим ажилтантай гэнэ. Энэхүү жижиг үйлдвэрлэл нь байгаль орчноо хамгаалаад зогсохгүй жижиг тосгоны эдийн засгийг идэвхжүүлдэг аж. 

Үйлдвэрлэл эрхлэгч хос хэвлэлд өгсөн ярилцлагадаа"Барууны олон оронд тамхи татах түвшин буурч байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч хүмүүс тамхи татахаа бүр мөсөн зогсоож чадахгүй болов уу. Тиймээс энэ мэт хог хаягдлыг багасгах шийдлүүдийг  хэрэгжүүлэх нь бодит үр дүнтэй." гэж ярьжээ.