Даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчим үйлчилдэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн даатгал чиглэгддэг.

“Эрүүл мэндийн даатгал” гэж эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Эрүүл мэндийн даатгал нь таны эрүүл мэндээс үүссэн санхүүгийн эрсдлийг хуваалцана.

Даатгуулагчийн үүрэг:

Даатгуулагч “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон заасан хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх  эрх үүснэ.

Шимтгэл төлж буй хэлбэрээр нь шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг болон төр хариуцан төлж буй даатгуулагч гэж 2 ангилж болно.

Шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчид:

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
  2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  3. Малчин
  4. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
  5. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид:

  1. 18 хүртэлх насны хүүхэд
  2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  3. Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
  4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  5. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
  6. Ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэд тус тус хамаардаг

 

Шимтгэлийн тухайд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар бүлэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан зааж өгсөн бөгөөд шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг юм. Тухайн жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал 2016 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 мянган төгрөг байсан бол 2019 онд 320 000 төгрөг  болж өөрчлөгдсөн.

Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба  ажил олгогч-2 хувь, даатгуулагч-2 хувийг тус тус хариуцан төлнө.

Бусад хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн,  гадаадын иргэн харьяалалгүй хүн, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар тус тус өөрөө төлнө.

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, ял эдэлж байгаа ялтан нарын тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тус тус төрөөс буюу улсын төсвөөс хариуцан эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн төлдөг юм.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

Даатгуулагч дээрх 9 төрлийн тусламж, үйлчилгээнээс жилд 2000000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй. Үүнээс давсан төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө.

Харин  өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл,  хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ, хорт хавдрын химийн эмчилгээний өртөг хэт өндөр учир дээрхи жилийн дээд хязгаарт хамаарахгүй.

Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн тухайд Улсын 1-р төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Өргөө амаржих газар,  Цэргийн төв эмнэлэгт өндөр өртөгтэй мэс засалд орсон тохиолдолд 18 бүлгийн 484 нэр төрлийн хэрэгсэлд зардлын хөнгөлөлт эдэлнэ.

/Жишээ нь: Өвдөгний үе, зүрхний хавхлагын хэрэгсэл г.м/ Нийгмийн даатгалын үндэсниий зөвлөлийн 2016 оны 07 тоот тогтоолоор “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт” батлагдан гарсан юм. Уг жагсаалтыг шаардлагатай тохиолдолд даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж байдаг билээ.

Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой юм.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах зэрэг эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үйлчлүүлэхдээ харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ.


Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар