"Монголын хүүхдийн ордон" 230-800 мянган төгрөгийн төлбөртэй

Монголын хүүхдийн ордон 33 төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Энэ жилийн хувьд шинээр Ротари клубтэй хамтран байгалийн шинжлэх ухааны лаборатори бүхий  анги нээгджээ. Төлбөрийн хувьд хамгийн бага нь зураг, гар урлалын анги бөгөөд 230 мянган төгрөг гэв. Харин хамгийн өндөр нь төгөлдөр хуурын анги бөгөөд 800 мянган төгрөгийн төлбөртэй ажээ.

Дугуйлан болон сургалтын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл

Дугуйлангийн нэр
Багшийн нэр
Сургалтын төлбөр
1
Ёочин хөгжмийн багш
Б.Энхтуяа
560.000₮
2
П.Нямсүрэн
560.000₮
3
Төгөлдөр хуурын багш
Т.Туул
800.000₮
4
М.Мөнгөнцэцэг
800.000₮
5
Д.Одончимэг
800.000₮
6
Ятга-төгөлдөр хуурын багш
Ж.Сайнбилэг
560.000₮
7
Шанз-Төгөлдөр хуурын багш
Д.Саруул
560.000₮
8
Хийлийн багш
Д.Энхжаргал
560.000₮
9
Г.Отгонжаргал
560.000₮
10
Дуулаачийн багш
С.Ганчимэг
250.000₮
11
С.Алтан-Уяа
250.000₮
12
Монгол ардын дуу дуулаачийн багш
С.Нэргүй
250.000₮
13
Бүжгийн багш
С.Энх-Амгалан
250.000₮
14
Б.Болортуяа
250.000₮
15
Б.Сумъяагэрэл
250.000₮
16
Драмын багш
Ө.Нямсүрэн
250.000₮
17
Д.Дашмягмар
250.000₮
18
Лимбэ хөгжмийн багш
Ч.Даваажав
400.000₮
19
Морин хуурын багш
В.Жаргалсайхан
720.000₮
20
Х.Давий-Од
720.000₮
21
Шатрын багш
О.Мягмардорж
230.000₮
22
Ш.Батбилэг
230.000₮
23
Г.Саран-Эрдэнэ
230.000₮
24
Англи хэлний багш
А.Уянга
230.000₮
25
Б.Оюунцэцэг
230.000₮
26
М.Мөнхтуяа
230.000₮
27
Хятад хэлний багш
Ү.Мөнгөнцацрал
230.000₮
28
Япон хэлний багш
Ш.Бүжинлхам
230.000₮
29
Математикийн багш
Б.Мөнхзолбоо
230.000₮
30
Зургийн багш
Д.Батбаяр
230.000₮
31
Загварын багш
А.Мандухай
230.000₮
32
Зураг, гар урлалын багш
Н.Нармандах
130.000₮
33
Монгол бичгийн багш
С.Цэцэгмаа
230.000₮


Урлан бүтээх төвд суралцахад зөвхөн бүртгэлийн хураамжийн төлбөр төлнө

Монголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлтээ 9 дүгээр сарын 3-наас эхэлж энэ сарын 13-ийг хүртэл авахаар болжээ. Тус төвийн хувьд суралцах хүсэлтэй хүүхдүүдээ үнэ төлбөргүй элсүүлдэг. Зөвхөн бүртгэхдээ бүртгэлийн хураамж болох 25 мянган төгрөгийг төлдөг гэв. 

Тус төв уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн болон эсгий урлал, хувцас дизайн, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 15 ангид элсэлт авах юм. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх эдгээр сургалтууд долоо хоногт 3-4 удаа хичээллэх хуваарьтай.


  • Уран зураг
  • Сийлбэр
  • Ханын чимэг сийлбэр
  • Сүрлэн наамал
  • Сүрлэн сүлжмэл
  • Хүүхэлдэй бэлэг дурсгал
  • Баримал керамик
  • Хайчилбар
  • Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
  • Хувцас дизайн
  • Арьсан урлал
  • Нисэх онгоцны загвар зохион бүтээх
  • Усан онгоцны загвар зохион бүтээх
  • Авто машины загвар зохион бүтээх
  • Автоматик электроник
  • Анхан шатны сургалт /2-5-р анги/ ангиуд элсэлт авна.