Танд хэрэгтэй: Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд иргэд ямар ч төлбөр төлөхгүй

Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн банканд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацийг үүсгэн байгуулсан байдаг. Энэ байгууллага таны банкины харилцах, хадгаламжийн 20 сая хүртэлх төгрөгийг даатгаж, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаа явуулдаг юм. Гэхдээ иргэн хадгаламжаа даатгуулахын тулд ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй. Учир нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкууд албан журмын дагуу уг даатгалд хамрагдсан байдаг ажээ. Энэ нь та аль нэгэн банкинд 20 хүртэлх сая төгрөгийн хадгалж нээсэн л бол хадгаламжийн даатгалд хамрагдсан гэсэн үг юм. 

Гэхдээ даатгалд хамрагдахгүй хадгаламж бий. Үүнд:

1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Хадгаламжийн даатгалын тогтолцоо гэж юу вэ?

Банк дампуурсан тохиолдолд Хадгаламжын даатгалын сангаас таны тухайн банкин дахь харилцах хадгаламжийн дансан дахь нийт 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгох үйл ажиллагаа юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.