Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, оо, шүдний завcар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.

Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэнэ. Шүдний сойзыг зөв сонгоход сойзны толгой, үс, ишийг харгалзах нь зүйтэй.

Сойзны толгой-Хэмжээний хувьд үстэй хэсэг нь 1.2-2.5 шүдийг бүрхсэн байхад шүдийг сайн угаадаг гэж үздэг. Уртын хэмжээ нь 18-22 мм байх нь хамгийн тохиромжтой. Жижиг толгойтой сойзыг хүүхдэд, том толгойтой сойзыг насанд хүрэгчдэд зориулан үйлдвэрлэдэг. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой.

Сойзны иш-Сойзны иш нь шүд угаахад дөхөмтэй янз бүрийн хэлбэр хэмжээ, сэтгэл татах олон өнгө, загвартай байдаг. Сүүлийн үед зарим сойз үйлдвэрлэгчид сойзны ишинд нимгэн резин нааж өгч байгаа нь гар гулсахгүй, шүдийг сайн угаах боломжийг нэмэгдүүлж өгсөн. 

Сойзны барилт: 

Сойзны үс-Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь диаметрээс хамаардаг. Үс нь ямар ч байлаа гэсэн цэвэрлэгээний шинж чанар өндөр, уян хатан байх ёстой. Үсний эгнээ нь 2-3 байх нь тохиромжтой байдаг. Сойзыг үс нь арзайж хуучирсан даруйд шинээр солих хэрэгтэй.

Шүдний оо-Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.

Ооны хэмжээ:

Шүд хоорондын завсар цэвэрлэх утас-Шүд хоорондын завсар цэвэрлэх утсыг сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилгоор хэрэглэдэг. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж байна. Лавтайг нь хэрэглэх бүрт шүдний түшилцэх гадаргууд зай гардаг тул лавгүйг нь голчлон хэрэглэдэг.

Шүдний чигчлүүр- Чигчлүүр нь хуванцар болон модоор хийгдсэн байх бөгөөд гурвалжин, хавтгай, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Чигчлүүрийг шүдний завсрын хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна энэ хэсгийн өнгөрийг авахад хэрэглэнэ.


Бэлтгэсэн А.Алтантуяа