Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 20-нд “Амны хөндийн эрүүл мэндийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Энэ жил “Амны хөндийн эрүүл мэндээ хамгаалъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Дэд захирал Г. Цагаанхүү, ЭША Б. Оюундарь нар Нийслэлийн шүд эрүү нүүрний төв дээр зохион байгуулагдсан нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцож олон нийтэд амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, санамж бичиг байгуулахаар болов.

ЕБС-ийн сурагчдын дунд “Амны хөндийн эрүүл мэндийн өдөр”-т зориулсан жүжигчилсэн тоглолтын уралдааныг Good Neighbors ТББ-тай хамтран зохион байгуулав. 

Уралдаанд нийт 10 баг оролцсон ба гол зорилго нь бага болон өсвөр насны хүүхдүүдийг амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, шүд, амны хөндийн арчилгааны хэрэглэгдэхүүний талаар хүүхдүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тэдний оролцоо идэвх санаачлалыг дээшлүүлэх юм.

“Амны хөндийн эрүүл мэндийн өдөр"-тэй холбоотойгоор шүдний оо, сойзгүй үед амаа хэрхэн цэвэрлэх зөвлөгөөг хүргэж байна.



Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв