Компани, ТББ хуулийн этгээдэд орсон өөрчлөлтөө ажлын 15 хоногийн дотор Оюуны өмч улсын бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой ажээ. Хэрэв бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулдаг юм байна. Мөн компанийн тамга тэмдэг болон гэрчилгээг үрэгдүүлсэн бол Зөрчлийн тухай хуулиар 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгуулдаг ажээ.  

Хуулийн этгээдийн гэрчилгээ /гээсэн болон хуучирсан, гэмтээсэн/ дахин авахдаа бүрдүүлэх зүйлс:

  • ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчидийн шийдвэр. Толгой компанитай бол түүний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр
  • 2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хурлын тэмдэглэл
  • ТББ, Сангийн хувьд үүсгэн байгуулагч болон Удирдах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл
  • Хоршоо, Нөхөрлөлийн хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл
  • Үйлдвэрчний эвлэлийн хорооны хувьд Тэргүүлэгчдийн тогтоол, хурлын тэмдэглэл