Танд хэрэгтэй: Тээврийн хэрэгсэл эзэмшигч агаарын бохирдлын төлбөрт хэдэн төгрөг төлөх ёстой вэ

Б.Баясгалан
12 сарын 17, 2018

Татварын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултуудыг хариулттай нь цувралаар хүргэж байна.

1. Даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг компани НӨАТ-аас чөлөөлөгдөх үү?

-НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-д зааснаар НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

2. Эмнэлэг НӨАТ суутган төлөгч мөн үү? Ибаримт НӨАТ-гүй гараад байна.

-НӨАТ-ын тухай хуулийн 13.5. Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө: 13.5.10.эрүүл мэндийн үйлчилгээ; гэсэн заалтын дагуу эмнэлэг НӨАТ суутган төлөгч биш бөгөөд та цахим төлбөрийн баримтын системд эрүүл мэндийн үйлчилгээг сонгон төлбөрийн баримт үүсгэхэд НӨАТ-гүй баримт гарна. Тухайн баримтаар үйлчлүүлэгч НӨАТ-ын буцаан олголт авахгүй, зөвхөн сугалаанд оролцоно.

3. Авто тээврийн хэрэгсэлээ зарж байгаа хувь хүн ямар нэгэн татвар төлөх үү?

-Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д “Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:...20.1.5.хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогоос тухайн хөрөнгийг худалдан авсан болон ийнхүү худалдан авахтай холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр нь.” гэж заасны дагуу татвар ногдуулж төлнө.

4. Татвар төлөгч татварын алба болон байцаагчтай холбоотой гомдолоо хаана хэзээ гаргаж болох вэ?

-Монгол УлсынТатварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн72.1.-д “Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

72.1.1.татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад энэ хуулийн 17.1.6-д заасан хугацаанд;

72.1.2.татварын албаны шийдвэрийн талаархи гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад;

72.1.3.татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;

72.1.4.Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд.

72.2.Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.” гэж заасан.

5. Тээврийн хэрэгсэл эзэмшигч агаарын бохирдлын төлбөрт хэдэн төгрөг төлөхөө хэрхэн тооцоолох вэ?

Монгол УлсынАгаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.3.-т “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараахь байдлаар тогтооно.” гэж заасны дагуу авто тээврийн хэрэгслийгавтотээврийнүзлэг оношлогоонд оруулж,автомашинаас ялгаруулж буй нүүрсхүчлийн хийн хэмжээгтогтоолгожтухайн ангиллын төлбөрийг төлнө.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал

CO2 хийн ялгарал (г/км)

Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/

A

121-180

1800

Б

181-250

2100

В

251-350

3500

Г

351-500

5000

Д

501-750

7500

Е

751-ээс дээш

9500


6. Нэмэгдсэн өртгийн албан татварын татварын 20 хүртлэх хувийг хэрхэн буцаан олгох вэ ?

  • 1.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд холбогдсон Аж ахуйн нэгж , борлуулагчаас худалдан авсан бараа, үйлчилгээ бүрт сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг бүртгэлийн төхөөрөмжөөс хэвлэж өгнө.
  • 2.Нэгдсэн системд холбогдсон Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болон суутган төлөгч бишээс үл хамаарч худалдан авалт бүрээсээ сугалаа авах боломтой.

7. Төвлөрсөн зах, худалдаа үйлчилгээний төв төлбөрийн баримт өгөх үү?

-Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8. Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно; гэж зааснаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт хэвлэж өгөх үүрэгтэй. 


Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Холбоотой сэдвүүд

нөат татвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.