Тэр бүр хүний гар хүрдэггүй булан тохой газрыг хамгийн бохир гэж олон хүн бодож байж магадгүй юм. Тэгвэл үнэхээр санаанд оромгүй хэсгүүдэд хамгийн бохир хэсгүүд нуугдаж байдаг гэвэл та итгэх үү.

Жишээлбэл видео тоглоомын удирдлаганд хүний гараас үүссэн олон төрлийн нянг агуулж бүр нян үржүүлэх газар ч болдог. НҮБ болон Домэстосын судалгаагаар тоглоомын удирдлаганд 7,863 нян бактери агуулагдаж байдаг аж. Энэ нь бие засах суултуураас 5 дахин бохирдолтой гэсэн үг.

Тийм учраас удирдлаганыхаа зайг салган хуучин шүдний сойзоор гадаргууг цэвэрлэн дараа нь ус болон архи шингээсэн нойтон алчуураар цэвэрлэн ариутгаж байхыг гэр шинжээчид зөвлөж байна. Гар утас ч нь мөн адил 2,700-4,200 орчим нянг агуулдаг гэж Америкийн Гэр бүлийн Эмч Бэлтгэх Академийн хийсэн судалгаагаар тогтоогджээ. 

Хэрвээ утсаа хайрцагнаас нь гаргасан юм шиг шинэ болгож ариутгахыг хүсвэл усыг, 70 хувийн изопропилийн спирттэй шүршигч саванд хийж шүршээд дэлгэц болон утасны эргэн тойрныг сайтар арчиж цэвэрлээрэй. Энэхүү цэвэрлэгээг долоо хоногт хамгийн багадаа нэг удаа хийх хэрэгтэй гэж мэргэжилтэн зөвлөжээ.

Эдгээрээс гадна гэрийн бусад бохир хэсгүүдийг сонирхож байвал дараах жагсаалтыг харна уу.

  1. Аяга угаагч зөөлөн порлон
  2. Видео тоглоомын удирдлага
  3. Кофены шүүлтүүр
  4. Сойзны сав
  5. Хоол хүнс бэлтгэдэг ганбанз
  6. Гар утас
  7. Шарах зуухны товчлуур
  8. Түрийвчний оосор
  9. Гал зуухны өрөөний угаалтуур
  10. Амьтны хоолны сав


https://www.digitaltrends.com/home/10-dirtiest-places-in-your-house/