Хосын харилцааны асуудлаар хийсэн судалгаанд оролцогчдын 73 хувь нь хэрүүл маргаанд сэтгэл гутралын эмгэгтэй хамтрагч нь буруутай байдаг гэж үзжээ.

Хамтран амьдрагч нь сэтгэл гутралд орсон тохиолдолд дагаж сэтгэл зүйгээр хямрах өндөр магадлалтай аж. Мөн сэтгэл гутралтай хүмүүсийн 84 хувь нь нийгмийн харилцаанаас өөрийгөө хөндийрүүлдэг нь тогтоогджээ. 

Сэтгэлийн гутралын шинж тэмдэг нь харилцаанд асар их дарамт болдог. Лейпцигийн сэтгэл судлаач Кристин Раммел-Клюге энэ талаар онцлохдоо "Сэтгэл гутралтай хүмүүс ойр дотны хүмүүсээ ч өөрөөсөө түлхдэг. Бүх зүйлийг шууд сөрөг байдлаар хүлээн авдаг”  гэжээ.

Тийм учраас тэд өөрсдөдөө анхаарал халамж тавих, юу хийж чадах, юу чадахгүйгээ олж харах нь чухал гэжээ.

Хэрвээ та ч бас асуудлыг сөргөөр харж байвал, өөрийгөө нийгмийн харилцаанаас аль болох тусгаарлаж эхэлсэн бол мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж авахыг зөвлөж байна. Өөрт төрж байгаа мэдрэмжээ хүлээн зөвшөөрч үүнийг илэрхийлэн гаргах нь маш чухал. Өөрийг чинь шүүмжилж буруутгадаггүй хэн нэгэнд сэтгэлээ уудлаарай.

Эсвэл эргэн тойрны хүмүүсээ анзаараарай. Далд сэтгэл гутралтай хүмүүс өөртэйгөө тэмцэж шаналж явдаг тул дээрх шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаараарай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) 280 сая орчим хүн сэтгэл гутралтай амьдарч байна гэсэн тооцоолол гаргасан байдаг.

Сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн ихэнх нь өөрийнхөө талаар ярихыг хүсдэггүй. Мөн сэтгэл гутралтай гэж оношлогдсон дөрвөн хүн тутмын  нэг нь эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрдэг аж.

-Сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр хоёрыг хэрхэн ялгах вэ?

-Хоёулаа хүний сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөлийн чадвар болоод зан байдалд сөрөг нөлөөллийг авчирдаг. Гол ялгарах шинж тэмдгүүд бий. Жишээ сэтгэл гутралын үед

Хоолны дуршил буурах буюу нэмэгдэх

Нойрны хэм алдагдах

Өөрийгөө нийгмээс тусгаарлах

Дуртай зүйлдээ дургүй болох буюу юм хийх хүсэлгүй болох

Амиа хорлох тухай бодох

Ядарч сульдах ба эрч хүчгүй болох

Өөрийгөө гэмтээх буюу эрсдэлтэй зан үйлдэл хийх

Амьдрах итгэл урам зориггүй болох

Юманд төвлөрч чадахгүй болох

Дээрх шинж тэмдгүүдээс 5 нь 2 долоо хоног үргэлжилсэн тохиолдолд мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.


Эх сурвалж: DW


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Т.Хонгорзул: Аз жаргалтай харагддаг ч амиа хорлодог шалтгаан нь сэтгэл гутралд орж, мэдрэмжээ нуусных

Айдас түгшүүрийг даван туулах амархан арга

Ж.Гантулга: Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа ойлгоогүй хүмүүс голдуу лам, бөөд ханддаг