Саруулын Ариунжаргал
11 сарын 12, 2019
Дөрвөн төрлийн хэл ярианд сөрөг үйлийн үр байдаг. Энэ бол худал үг, хоосон яриа, гүтгэлэг, доромжлол юм.
Худал үг
Хоёр төрлийн худал үг байдаг. Эхнийх нь идэвхитэй худал үг юм. Энэ нь өөрийн сонирхол болон өөрийгөө хамгаалахын тулд хэлдэг үгс. Хоёр дахь тохиолдолд ч гэсэн өөрийгөө хамгаалахын тулд хэлдэг хэдий ч үнэнийг хэлэхгүй чимээгүй өнгөрдөг. Хэрэв та огт худал хэлэхгүй байхаар шийдвэл та болж бүй үйл явдлыг бодит байдлаар олж харах юм. Харин худал хэлсэнээр та бодит байдлыг олж харж чаддаггүй. Учир нь “тамас энерги” бий болж бүхнийг хаадаг. Харин “тамас энергийг” тойроод хана үүсдэг бөгөөд энэ хана нь эргэн тойрныг хархад саад болдог. Үүнээс болж хүн бодит байдлыг олж харч чадахаа больдог юм. Харин аз жаргалтай болохын тулд эргэн тойрны бүхий л зүйлсийг бодит байдлаар харах хэрэгтэй.
Худал хэлэх тусам хүн өөрөө юу үнэн, юу худал вэ гэдгээ ялгах чадваргүй болдог. Мөн хэн худал ярьж, үнэн хэлж буйг бүр ч ялгах чадваргүй болно. “Тамас энерги” ихсэх тусам та өөрийн үзэл бодлоо ойлгохоо больдог юм.
Хоосон яриа
Хоосон ярианд бүрхэг, манантай, хэрэггүй үгс ордог. Энэ төрлийн үгс нь бидний дүр төрх, оюун санаанд нөлөөлдөг. Хэрэв чин сэтгэлээсээ хоосон яриа, үгсдээ харамсаж, гэмшиж чадвал ирээдүйгээ засаж чадна.
Хэрэв таны эргэн тойрны найз нөхөд хоосон ярьж эхэлвэл та яах вэ гэж бодож байна уу? Тэгвэл тэднийг дагаж, амыг нь дагуулж хоосон ярих хэрэггүй. Харин ярьж буй сэдвийг орхиж өөр сэдэв ярихыг хичээгээрэй.
Доромжлол
Доромжлол нь харилцан ярилцаж буй хүний дургүйг хүргэдэг. Үүний үр дүнд та зөвхөн өөрийгөө хорлох болно. Мөн үүнээс гадна таны эргэн тойронд зөвхөн доромжилдог, муу үгс хэлдэг хүмүүс цуглах юм. Муу үгс, доромжлол нь хэзээ нэг өдөр эргэж тань дээр ирдэг. Тиймээс үргэлж амнаасаа гаргаж буй үгсийг хянаж байх хэрэгтэй. Мөн өөрт муу зүйл ирэхээс гадна та таны харилцагч ямар байдалтай байгааг бодоод үз дээ? Хэн доромжлуулж, хараалгуулсны дараа баяртай байх вэ? Та сайн бодоод үз.
Гүтгэлэг
Дөрөв дэх сөрөг үйлийн үр бол гүтгэлэг юм. Энэ нь атаархалаас болж үүсдэг юм. Хүн хэн нэгний аз жаргалтай амьдралд атаархаснаас болж үүсдэг. Учир нь энэ нь гүтгэлгийн үндэс суурь болж байдаг. Бусад хүний өмнөөс баярлаж чаддаггүй сэтгэл өөрөө аз жаргалтай байж чаддаггүй. Гүтгэлэгтэй хамт атаархах, хардах, үзэн ядах мэдрэмж төрдөг. Гүтгэлэг хүмүүсийн хооронд дайсагналыг бий болгож, хүнийг ганцаардмал болгодог. Тиймээс үүнээс ангижирч, өөрийгөө цэвэрлэж, үйлийн үрээс холдохын тулд буруугаа хүлээж, бясалгах хэрэгтэй.
Тиймээс үргэлж үнэнийг хэлж, хэрэггүй үгс хэлхээс болгоомжилж, яриагаа цэгнэх хэрэгтэй. Таны хэлсэн аливаа зүйл хэзээ нэгэн өдөр эргэн танд ирнэ гэдгийг сана. Энэ бол үйлийн үр. Тиймээс та худал хэлж, хэн нэгнийг гүтгэж, хоосон ярьж, доромжилж байсан бол хийсэн зүйлдээ гэмшиж, буруугаа хүлээж, бясалгаарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.