Эмэгтэй хүмүүс нэгэн асуултыг байнга асууж байдаг. Тэдэнд хэн нэгэн таалагдсан бол хэрхэн чиний хүн мөн эсэхийг ойлгож, мэдэх гэдэг асуулт юм. Энэ асуулт маш чухал асуулт юм. Энэхүү асуултанд буруу хариулсанаар амьдралынхаа хэдэн жилийг буруу хүнтэй амьдарч өнгрөөх юм.

Өөрийн сэтгэлийг хэрхэн ойлгох вэ?

“Өөрийн биш” хүнтэй харилцаатай байснаар хүн өөрийн амьдралын хувь тавилангийн уянг алддаг юм. Харамсалтай нь үүнээсээ болж та өөрийн заяаны ханьтай учирч чадахгүй, өнгөрөөд явж болзошгүй. Мөн “буруу харилцаанд” ч гэсэн хүүхдүүд төрж мэндэлдэг. Тиймээс аз жаргалгүй гэр бүлд хүүхэдээ өсгөх үү, аз жаргалтай гэр бүлд хүүхдээ өсгөх үү гэдэг маш том ялгаатай юм. Тиймээс өөрийн хүнээ зөв олж сонгох хэрэгтэй байдаг.


#1. Хаанаас сэтгэл, мэдрэмж төрж байна вэ?

Хамгийн эхэнд аль энергийн төвөөс буюу биеийн аль хэсгээс төрж байгааг ойлгох хэрэгтэй. Зүрхнээс үү эсвэл зөвхөн гэдэг дотор эрвээхэй эргэлдээд байна уу?

Хэрэв та хайртай гэж боддог хүнийхээ тухай бодоход зөвхөн гэдэсний доод хэсэгт хүчтэй мэдрэмж төрж байгаа бол үүнээсээ ангижраад цээж, зүрхний хэсэгт мэдрэмж төрж байгаа эсэхийг чагнаад үзээрэй.


#2. Зүрх ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ?

Өөрийнхөө зүрхний мэдрэмжийг ойлгохын тулд хайртай гэж бодож буй хүнээ төсөөлөлдөө зүрхэн тус газар байрлуулж, ямар мэдрэмж төрж буйг анзаараад үз. Хэрэв халуун дулаан, аз жаргалтай мэдрэмж төрж байгаа бол сайны шинж юм. Хэрэв хүйтэн мэдрэмж төрж, тэр хүнийг төсөөлж болохгүй байгаа бол таны хүн биш гэсэн үг. Хүний дүрийг хүчээр зүрхэндээ төсөөлж, өөрт сайн энерги төрүүлэх гэж хичээх хэрэггүй. Энэ нь танд ямар ч сайн зүйл авчрахгүй, харин ч эсэргээрээ үнэнийг гажуудуулах юм.


#3. “Хамт амьдрах” боломжтой юу?

Та өөрийн амьдралаа хамгийн чухал гэсэн зүйлүүддээ хуваагаад үз. Жишээлбэл, гэр орны ажил, сонирхол, хүсэл мөрөөдөл, зорилго гэх мэт. Та төсөөлж буй хүнтэйгээ хуваасан зүйлсүүддээ хамт байна гээд төсөөлөөд үз. Өөрийн дотоод мэдрэмж, өөрийн мэдрэмжинд итгэ. Хамгийн эхэнд төрж буй дүрс, мэдрэмжинд өөрийгөө төвлөрүүл. Бие дааж аз жаргалтай дүр зураг бүтээх гэж оролдох гэж хэрэггүй. Хаана та хоёрын сонирхол нийцэж, хаана зөрж байна гэдгийг мэдрээрэй. 


#4. Хэрэв удаан хамт амьдарвал аз жаргалтай амьдрах уу?

Та хамтрагчтайгаа урт хугацааны турш хамт амьдарч чадах уу гэдэг асуултанд өөрийгөө төвлөрүүлж болох юм.  Та өөрийгөө хамтрагчтайгаа ирээдүйд ямар байх вэ гээд төсөөлөөд үз. Олон жилийн дараа та хоёр ямар байх бол? Ирээдүйн сонирхол, зорилго нэгдэж чадаж байна уу? Аз жаргалтай, бие биенээ хүндэлсэн харилцаа байна уу? Эсвэл ирээдүйд өөрийн хүсэл сонирхолоо дарж түүний хэлсэнээр амьдарч байна уу гээд олон чухал асуултууд бий.


#5. Таны гарт орсон бол яах вэ?

Танд таалагдаж буй залуу таны гарт орж, таны хүн болсон гээд төсөөлөөд үз. Ямар мэдрэмж төрөх бол? Таны хүн болсны дараа таны сонирхол буурч байна уу гэдгийг төсөөлөөд үз. Эдгээр аргуудыг хэрэгэлж үзсэний дараа бүх зүйлийг болоогүй мэт өнгөрсөнд үлдээгээрэй. Хэрэв хамтрагч тань таны заяаны хань биш бол таны оюун санаа, мэдрэмж танд ямар нэгнэ дохио өгөхийг оролдоно. Ихэнх хүмүүс тэдэнд өгсөн дохиог ойлгодоггүй. Тиймээс тэдэнд тодорхой цаг хугацаа хэрэг болдог. Тиймээс өөрийн бодол, оюун санаагаа сайтар анзаараарай.