Амьдралын экологи: 1930-аад оны үед ямар эрэгтэй хүнтэй гэрлэхэд зохимжгүй байсан тухай зөвлөмж. 

1930 онд профессор Герлинг энэхүү номыг тухайн үеийн шинэхэн нээлтүүд дээр тулгуурлан эмэгтэйчүүдэд зориулан гаргаж байжээ.

Тус номонд дурдсанаар дараах эрчүүдийг гэрлэхэд зохимжгүй гэжээ.

  1. Хийж буй зүйлээ төгс хийдэг гэдэгтээ бат итгэлтэй.
  2. Тольны хажуугаар өөрийгөө харалгүй өнгөрч чаддаггүй.
  3. Долоо хоног бүр эсвэл үе үе хамтрагчаа сольдог.
  4. Хөзөр тоглох, согтууруулах ундаанд дуртай.
  5. Хумсаа мэрэх эсвэл бохир хумстай явдаг. 
  6. Хүнд өвчтэй хүн учир нь гэр бүл гэдэг халамж, эмчилгээний газар биш. Харин гэр бүл бол шинэ, эрүүл үе удам бий болох ёстой газар.
  7. Ухаан муутай гэдгээрээ алдартай хүн.
  8. Худал хэлдэг.
  9. Эхнэрээ, цаашлаад үр удмаа тэжээхийн тулд мөнгө олох зорилгогүй.
  10. Харамч, эхнэртээ бэлэг авч өгч, үзвэр үзүүлж, ийш тийш авч явж чаддаггүй.
  11. Эхнэр хүн аз жаргалтай, инээмсэглэсэн байх ёстой гэдгийг мэдхийг хүсдэггүй.
  12. Тэнцэвргүй байдалтай.
  13. Нэг газраа тайван 5 минут ч сууж чадахгүй.
  14. Нохой шиг гасалж буй хоолоотой. Энэ төрлийн хоолой нь тэвчээргүй, үглээ хүнийг илтгэдэг.
  15. Таниас 12 ах эсвэл таниас 12 насаар дүү.
  16. Алдартай, нэр хүндтэй буюу алдарт зураач, жүжигчин, дуучин, эмч, хөгжимчин хүмүүстэй суух хэрэггүй. Эдгээр хүмүүс нь өөрийн ажилдаа уусан сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүмүүс байдаг.
  17. Хүүхэмсэг эр. Ийм төрлийн эрэгтэй хүмүүс эрүүл гэр бүл бүтээж чадахгүй.
  18. Биеээ үнэлэгчдийн газруудаар орж гардаг эр хүн. Эдгээр эрчүүд нь гэрлэхдээ өөрийгөө эрүүл гэж боддог. Гэвч яг үнэндээ маш олон өвчин нуугдаж байдаг юм.


Орчуулав.