Өнөө үед олон хүн ажлын ядаргаа, завгүй амьдралын хэв маяг, хүрээлэн буй зүйлс, орчны бохирдол, цар тахал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж стресст нэрвэгдэж байна. 

Стресс тайлах олон арга байдаг хэдий ч олонх нь өөрт тохирсноо олж чаддаггүй.

Хэрэв та тэдний нэг бол бид танд Youtube дэх дараах 5 сувгийг дагахыг санал болгож байна. Эдгээр сувгийн бичлэгүүдийг үзээд тайвшрах нь гарцаагүй.


1.Tina's Life 

Тэрээр хэзээ ч үг хэлдэггүй бөгөөд зөвхөн дүрсний тусламжтайгаар өдөр тутмын амьдралын хэв маягаа хуваалцдаг. Түүний эрүүл хоолны жоруудаас туршиж, эмх цэгцтэй амьдралын хэв маягаас суралцаарай. 


2.李子柒 Liziqi 

Хөдөө нутагт амьдардаг үзэсгэлэнт залуу бүсгүйн ажилсаг, нямбай байдал таныг эрхгүй тайвшруулах болно. Тэрээр бүх зүйлийг гар аргаар урлаж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тэргүүтнийг ч өөрөө тариалдаг бүсгүй юм. Түүний бичлэгийг үзэх тусам түүнд соронзон мэт татагдаж магад. 

 


3. Simply by christine

Хэрвээ та минимал амьдралын хэв маягийг сонирхдог, эмх цэгцийг эрхэмлэгч бол дараах суваг танд тохирно. Энгийн, эмх цэгцтэй байдал хүнийг тайвшруулдаг.


4.슛뚜sueddu 

Сонирхолтой, тайван амьдралын хэв маягтай түүний өдөр тутамдаа юу иддэг, хэрхэн хувцасладаг талаар мэдэхийг хүсвэл дээрх сувгийг дагаарай. 


5. Shin Guiking

Бичлэгүүдийг нь үзэж, түүний өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцахаас гадна DIY бичлэгийг нь дагаж хийгээд үзээрэй. Танд гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ.