Б.Баясгалан
11 сарын 02, 2020
Улсын Онцгой комиссын хуралдаанаар 11 дүгээр сард гадаадын орнуудаас иргэдээ татах авах тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг баталжээ.
Тодруулбал, 11 дүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1980 иргэнээ татан авах аж. Тус нислэгүүдийн зургааг нь БНСУ руу, нэг удаагийн нислэгийг Европын чиглэлд байгаа иргэдээ татан авахаар Франкфурт руу, Японд зорчих виз нь гарсан иргэдээ хүргэж өгөх зорилгоор Токио хот руу 2 удаа, Казакстан руу нэг нислэг тус тус үйлдэх урьдчилсан хуваарь гарчээ.
Тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг хүргэж байна.

Эх сурвалж: Улсын онцгой комиссын шуурхай штаб
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.