Б.Баясгалан
04 сарын 10, 2021
Нийслэлд өнөөдрийн 06:00 цагаас энэ сарын 25-ныг хүртэл бүх нийтийн хатуу хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд үйл ажиллагааг нь зөвшөөрсөн тодорхой 15 байгууллагын ажилчид ажилдаа явж, хөдөлгөөнд оролцоно. Бусад иргэд мөн тодорхой 8 шалтгаанаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, дөрөвдүгээр сарын 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.
Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалт
№ | Төрийн байгууллага, хуулийн этгээд |
1. | Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай) |
2. | Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага |
3. | Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ) |
4. | Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК) |
5. | Эрчим хүч, дулаан, усан хангамж |
6. | Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо, |
7. | Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт |
8. | Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа |
9. | Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг |
10. | Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай) |
11. | Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага |
12. | Банкны үйлчилгээ (10 хувь хүртэл), автомат тооцооны машин |
13. | Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж |
14. | Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт |
15. | Оршуулгын үйл ажиллагаа |
Иргэн | |
1. | Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан |
2. | Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх |
3. | Өмгөөлөл, нотариат |
4. | Түлш худалдан авах |
5. | Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах |
6. | Газар тариалан эрхлэх |
7. | Зөөврийн ус авах |
8. | Оршуулгын ажилд оролцох |
Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах юм.
Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллана.
18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглоно.
Хязгаарлалтад ороогүй худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07.00-21.00 цагийн хооронд ажиллана. Ингэхдээ нийтийн тээвэр болон хувийн унаагаар зорчино.
Хувийн унаагаар явахдаа тэгш, сондгойгоор зорчино.
Нийтийн тээвэр 06.30-10.00 цаг, 12.00-15.00, 17.30-22.00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалтад ороогүй төрийн байгууллагын ажилчдад үйлчилнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.