Олон улсын кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг "Алтан бөмбөрцөг" наадам өнөөдөр боллоо. 78 дахь удаагийн тус наадам цахимаар явагдаж, хөтлөгчөөр нь жүжигчин Тина Фей, жүжигчин, продьюсер Эми Поэлер Лос нар ажиллав. 

Тус наадмын шилдгээр шалгарч, "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон жүжигчдийг танилцуулъя.


1. Телевизийн мюзикл болон инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд - жүжигчин Jason Sudeikis "Ted Lasso" цувралын дүрээр


2. Телевизийн мюзикл болон инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд - жүжигчин Catherine O'Hara "Schitt's Creek" цувралын дүрээр


3. Телевизийн богино цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд - жүжигчин Mark Ruffalo "I Know This Much is True" цувралын дүрээр


4. Телевизийн богино цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд - Anya Taylor-Joy "The Queen's Gambit" цувралд бүтээсэн дүрээр


5. Телевизийн драмын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд - жүжигчин Emma Corrin "The Crown" цувралын Диана гүнжийн дүрээр


6. Телевизийн драмын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд - жүжигчин Josh O'Connor "The Crown" цувралын дүрээр


7. Телевизийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүр төрөлд - жүжигчин John Boyega "Small Axe" цувралын дүрээр


8. Телевизийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүр төрөлд - жүжигчин Gillian Anderson "The Crown" цувралд бүтээсэн дүрээр


9. Драмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд - жүжигчин Chadwick Boseman "Ma Rainey's Black Bottom" киноны дүрээр шилдгээр шалгарлаа. /Тэрээр хорт хавдар өвчинтэйгөө дөрвөн жилийн турш тэмцэж байгаад өнгөрсөн оны 8 дугаар сард харамсалтайгаар хорвоог орхисон юм/


10. Драмын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд - дуучин Andra Day "The United States Vs. Billie Holiday" киноны дүрээр 


11. "Мюзикл болон инээдмийн" шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд - жүжигчин Sacha Baron Cohen "Borat Subsequent Moviefilm" киноны дүрээр 


12. "Мюзикл болон инээдмийн" шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд - жүжигчин Rosamund Pike "I Care a Lot" киноны дүрээр


13. Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд - жүжигчин Daniel Kaluuya "Judas and the Black Messiah" кинонд бүтээсэн дүрээрээ


14. Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд - жүжигчин Jodie Foster "The Mauritanian" кинонд бүтээсэн дүрээр


15. Шилдэг найруулагч төрөлд залуу найруулагч Chloé Zhao "Nomadland" киногоороо шалгарав. Тэрээр "Алтан бөмбөрцөг" наадмын түүхэнд уг шагналыг хүртсэн 2 дахь эмэгтэй найруулагч боллоо.