Б.Болормаа
03 сарын 01, 2021
Жил бүр кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн ёслол манай улсын цагаар өнөө өглөө Лос-Анжелес, Нью-Йорк хотод нэгэн зэрэг болов. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор энэ удаагийн наадам цахимаар явагдсан нь онцлог байлаа.
Тус наадамд шилдгээр шалгарч, "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон бүтээлүүдийг танилцуулъя.
Шилдэг бүрэн хэмжээний анимейшн төрөлд - "Soul"

Шилдэг гадаад хэл дээрх бүрэн хэмжээний кино төрөлд - "Minari"

Шилдэг телевизийн цуврал /Мюзикл болон инээдмийн / төрөлд - "Schitt's Creek"

Шилдэг телевизийн цуврал /Драм/ төрөлд - "The Crown" цуврал

Телевизийн шилдэг богино цуврал төрөлд - "The Queen's Gambit" цуврал

Шилдэг кино /Мюзикл болон инээдмийн/ төрөлд - "Borat Subsequent Moviefilm"

Шилдэг кино зохиол төрөлд - зохиолч Aaron Sorkin "The Trial of the Chicago 7" киногоор
Шилдэг киноны дуу төрөлд - "The Life Ahead" киноны дуу

Шилдэг хөгжим төрөлд - "SOUL" анимейшний хөгжим

78 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг кино төрөлд найруулагч Chloé Zhao-гийн "Nomadland" кино шилдгээр шалгарлаа.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.