Б.Баясгалан
01 сарын 29, 2021
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тэргүүлэх танхимынхаа гишүүд буюу сайд нарт нэр дэвшүүлж буй хүмүүсийнхээ нэрийг УИХ-д албан бичгээр ирүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцууллаа.
Албан бичигт дурдсанаар:
1. Монгол Улсын Шадар сайдад С.Амарсайхан
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Ц.Нямдорж
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Уртнасан
4 .Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр
5. Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэг
6. Сангийн сайдад Б.Жавхлан
7. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад А.Ариунзаяа
9. Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар
10. Боловсрол, шинжлэх ухааны сайдад Л.Энх-Амгалан
11. Зам, тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар
12. Соёлын сайдад Ч.Номин
13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Г.Ёндон
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад З.Мэндсайхан
15. Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх
16. Эрүүл мэндийн сайдад С.Энхболд нарыг тус тус нарыг томилохоор болжээ.
Засгийн газрын 16 гишүүний 8 нь өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хүмүүс байна. Харин шинээр Ц.Нямдорж, С.Амарсайхан, Н.Уртнасан, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Ч.Номин нарыг оруулж иржээ. Тэдний танилцуулга мэдээллийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх бөгөөд өнөөдөртөө багтаж шинэ сайд нар тангарагаа өргөнө.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.202] ・ 2021.01.29 Хариулах
ene CH.NOMIN ni MONGOL TV-iin NOMIN uu?