Б.Болормаа
02 сарын 24, 2021
Дэлхийн олон улс орон коронавирусийн эсрэг вакцин гаргах марафонд хүч үзэж буй. Тэдний хийж буй вакцинаас одоогийн байдлаар ДЭМБ Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca гэсэн гурван вакциныг албан ёсоор баталгаажуулж, бүртгээд буй. Энэ нь уг вакциныг хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.
Тэгвэл бид энэ удаад аль улс коронавирусийн эсрэг ямар вакцин гаргасан, тухайн вакцин нь ямар үнэтэй байгаа талаар хүргэж байна.
Pfizer-BioNTech
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани хамтран бүтээсэн уг вакцин нь гурван шатны туршилтаар 95 хувийн үр дүнтэй байгааг харуулсан. ДЭМБ 2020 оны 12 дугаар сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн. Pfizer-BioNTech вакциныг ойролцоогоор -94 градусын температурт хадгалах шаардлагатай бөгөөд үүнд нарийн мэргэжлийн хөлдөөгч шаардлагатай.
Moderna
АНУ-ын “Moderna” компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг уг вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүлсэн. Энэ нь коронавирусийн эсрэг хамгийн өндөр үр дүн үзүүлсэн АНУ-ын хоёр дахь вакцин юм. ДЭМБ 2020 оны 12 дугаар сарын 18-нд хүлээн зөвшөөрсөн. Moderna вакцин нь 2-4 градусын температурт, ердийн байшин эсвэл эмнэлгийн хөргөгчний температурт 30 хүртэл хоног тогтвортой байдаг ба -4 градусын температурт зургаан сар хүртэл хадгалах боломжтой.
AstraZeneca
AstraZeneca ба Оксфордын их сургууль хамтран гаргасан уг вакцин нь коронавирусийн эсрэг 70 хувийн үр дүн үзүүлж буй аж. ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр (БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute-д тус тус үйлдвэрлэж буй) онцгой байдлын үед хэрэглэх вакцины жагсаалтдаа бүртгэсэн. AstraZeneca вакциныг ердийн хөргөлттэй нөхцөлд ойролцоогоор -60-80 градусын температурт дор хаяж зургаан сарын турш хадгалж, тээвэрлэж болно.

Jonhson & Jonhson
Уг вакцин нь гурван шатны туршилтаар нэг тун вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дараа дунд болон хүнд хэлбэрийн коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нийтдээ 66 хувийн үр дүнтэй байгаа аж. Уг вакциныг одоогоор ДЭМБ албан ёсоор бүртгээгүй. Бусад вакцинууд ойролцоогоор 28 хоногийн зайтай хоёр тун шаардлагатай байдаг бол J&J вакцинд зөвхөн нэг тун шаардлагатай юм байна.
Sputnik V
Уг вакциныг анх өнгөрсөн оны 8 дугаар сард ОХУ-д ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд гуравдугаар шатны туршилтыг эхлүүлэхээс өмнө хоёр дахь тунгийн дараах үр дүн нь 92 хувь байсан гэж мэдэгджээ. Харин 2021 оны 2 дугаар сарын 2-нд гуравдугаар шатны туршилтын дараа уг вакцин нь коронавирусийн эсрэг 91.6 хувийн үр дүнтэй байна хэмээн Оросын Р-Фарм мэдээллэжээ. Одоогоор ДЭМБ бүртгэж аваагүй байна.
Sinovac Biotech
2021 оны нэгдүгээр 13-нд БНХАУ-д төвтэй Sinovac Biotech компаниас уг вакцин нь Бразил дахь клиникийн сүүлийн шатны туршилтанд 50.38 хувийн үр дүнтэй байгааг мэдээлсэн. Турк улс уг вакцины үр дүнгийн түвшинг 2020 оны 12 дугаар сард 91.25 хувь гэж мэдээллэж байв. Одоогоор ДЭМБ мөн бүртгээгүй байна.
Novavax
2021 оны нэгдүгээр сарын 28-нд Англид хийсэн гурван шатны туршилтаар Новавакс вакцины үр дүн 89.3 хувьтай байна хэмээн мэдэгдэв. Вакцин нь угсармал баяжуулалтын уураг агуулдаг бөгөөд 2-8 градусын температурт тогтвортой хадгалагдах боломжтой аж.
CanSino Biologics
CanSino Biologics вакциныг Хятадын армитай хамтран бүтээсэн. Энэ нь коронавирусээс урьдчилан сэргийлэхэд 65.7 хувийн үр дүнтэй байгаа аж. Гурван шатны туршилтад нийт 30,000 оролцогчид хамрагдсан бөгөөд хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх 90.98 хувийн үр дүнтэй болохыг харуулжээ. Уг вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Эх сурвалж: biospace.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.