Б.Баясгалан
09 сарын 27, 2019
Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт өчигдөр боллоо.
2018 оны санхүүгийн жилд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, хамгийн их шимтгэл төлөн нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогчийг шалгаруулсан юм.
Шилдэг ажил олгогчоор:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчоос шилдгээр нэрлэгдсэн эдгээр байгууллагуудын тугийг жилийн турш нийгмийн даатгалын ерөнхий газрын өмнө мандуулах аж.
Үйл явдлаас гэрэл зургаар хүргэж байна.










Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.